МАН-ЫН ХАР ЖАГСААЛТ: Д.Хаянхярваа, М.Энхболд нарыг нэр дэвшүүлэхгүй байхаар тохирсон уу

МАН-ЫН ХАР ЖАГСААЛТ: Д.Хаянхярваа, М.Энхболд нарыг нэр дэвшүүлэхгүй байхаар тохирсон уу

Эрх баригч МАН энэ өдрүүдэд 2020 оны сонгуулийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН боловсруулалтаа хийж байна. МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулж дууссаны дараа нэр дэвшигчдээ тодруулах ажил руу албан ёсоор орно. Албан бусаар хэн, хаана нэр дэвших жагсаалт тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өрөөнд аль хэдийн гарсан бөгөөд одоо албажуулж, жигдлэх ажил дутуу үлджээ.

-МАН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БОЛОВСРУУЛЖ БАЙНА-

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас сонин, содон хүмүүс нэр дэвших нь хэдийн тодорхой болсон. МАН-ын дарга У.Хүрэлсүх ирэх сонгуульд Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин тэргүүтэй нэр цэвэр залуусаа хотод нэр дэвшүүлэх бол “жидүүчдээ” хөдөөд өрсөлдүүлэх тактик барьж буй.

Тэрбээр саяханы бүлгийн хуралдааны үеэрээ “Энд сууж байгаа хүмүүсийн 70 хувийг нь солино” гэж мэдэгдсэн байдаг.

Тийм ч учраас 2020 оны сонгуульд шинэ залуу боловсон хүчин,  намтар, түүх нь цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлэх бодлого барьж ажиллаж байгаа гэх. Энэ нь ч түүнийг улс төрд удаан хөлөө тогтоох алсын хараатай нь холбоотой.

Тиймээс дээрхтэй уялдуулж горилогчдоос хасах хар жагсаалтаа ч гаргасан байна. Хар жагсаалтад М.Энхболдын 27-ийн бүлгийнхнийг оруулж, нэр дэвшүүлэхгүй байхаар шийдсэн гэх яриа тус нам дотор яригдаж байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2020 оны сонгуульд

  • М.Энхболд
  • Д.Хаянхярваа
  • М.Билэгт
  • Н.Амарзаяа
  • Д.Ганболд
  •  Ж.Эрдэнэбат
  • -Ц.Цогзолмаа тэргүүтэй олон хүнийг нэр дэвшүүлэхгүй байхаар ярилцсан гэх “бор шувуу” тус нам дотор хүчтэй нисч байна.

Гэхдээ хар жагсаалтаас гадна У.Хүрэлсүхтэй хэн эрх ашгаа тохируулж чадна, тэр сонгуульд нэр дэвших эрхээ авч чадах боломжтой билээ.




Өнөөдөр бич өдөр

20 минутын өмнө