ҮАБЗ-ийн хурлын тов гараагүй байна

ҮАБЗ-ийн хурлын тов гараагүй байна

Улсын онцгой комисс өчигдөр /2020.02.10/ хуралдаж Цагаан сарын баярыг цуцлах Д.Сарангэрэл сайдын саналыг дэмжсэн. 

Цагаан сарыг цуцлах саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ҮАБЗ-ийн гишүүд нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа аж. 

Цагаан сарын баярыг цуцлах шийдвэр гарч болох ч иргэдийг гэр, гэртээ эцэг, эхийнхээ хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалсаар байгаа билээ. Учир нь БНХАУ-д тархсан коронавирусын дэгдэлт өдрөөс өдөрт нэмэгдэж нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа юм.