3x3 сагсан бөмбөгийн Монголын баг тамирчдын Европд хийсэн бэлтгэл өндөрлөлөө

3x3 сагсан бөмбөгийн Монголын баг тамирчдын Европд хийсэн бэлтгэл өндөрлөлөө

Токио 2020 олимпийн наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээн ирэх гуравдугаар сард болох гэж байна. Манай баг тамирчид өнгөрсөн нэгдүгээр сард тэмцээний бэлтгэлээ хийхээр Европ тивийг зорьсон.

Тэд сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг гүрэн хуучны Югославын орнууд болох Серби, Словени улсуудын шилдэг багуудтай хамтарсан бэлтгэл хийж, энэ сарын 1-ний өдөр Серби Улсын Нови Сад хотод шилдэг зургаан багийн тэмцээнд амжилттай оролцсон билээ.

Тэмцээний бэлтгэл Серб, Канадтай хийсэн тоглолтоор өчигдөр өндөрлөлөө. Ийнхүү олон улсын бэлтгэл өндөрлөн Монголын баг тамирчдад олимпийн эрхийн төлөөх тоглолт үлдлээ.