Д.Чойжамц: Битүүний өдөр ном хурна, сүсэгтэн олныг ирэхгүй байхыг уриалж байгаа

Д.Чойжамц: Битүүний өдөр ном хурна, сүсэгтэн олныг ирэхгүй байхыг уриалж байгаа

Хөл хорио тогтоосонтой холбоотой олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож байгаа. Үүнд сүм хийдэд ном хурах үйл ажиллагаа ч багтсан. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв/МБШТ/, Гандантэгчэнлин хийдээс  мэдэгдэл хйилээ.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц хэлэхдээ “Бидний өвөг эцэг 1000 жилийн тэртээгээс цагаан сараа тэмдэглэж ирсэн. Цагаан сарын баяр гэдэг амьд сэрүүн, эрүүл энх байгаагаа, мөн хөөрөг зөрүүлж эв нэгдлээ илэрхийлж ах дүүсийн уулзуулдаг ийм баяр. Цагаан сар цуцлах асуудалд миний зүгээс таагүй хандаж байгаа ч төр засгийн үйл ажиллагааг хүндэтгэнэ дагахаас өөр арга байхгүй.

Зөв  шйидвэрийг ард түмнээрээ алга хавсран хүлээн авах хэрэгтэй. Би өвдөөд бусдад халдвар тараавал ах дүү, элгэн садан маань өвдөнө шүү гэж бодож, хичээх хэрэгтэй. Битүүний өдөр лам нар ном хурдгаараа хурна. Гэхдээ ард түмнийг ихээр ирэхгүй байхыг хүсч байгаа. Өвчин намжсаны дараа сүсэгтэн олныг хамарсан ном хурах үйл ажиллагааг бид зохион байгуулна" гэсэн юм.

Мөн лам нар коронавирусийн өвчнөөс сүсэгтэн олныг хамгаалсан үрэл гаргасан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Энэ тухай тэрээр “Бидэнтэй адилхан шашинтай улсуудад шашны байгууллагууд нь энэ өвчнөөс хамгаалж ямар үйл ажиллагаа явуулж байгааг судалсан. Төвдөд гэхэд л сүсэгтэн олонд зорилж үрэл гаргасан. Одоо өвчин гараагүй байна. Гэхдээ энэ бол бүх хүмүүст биш зөвхөн сүсэгтэн олонд зориулсан үйл ажиллагаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй” гэлээ.




Д.Нямхүү: 13 хүнээс коронавирус илэрлээ

22 минутын өмнө

Шуурхай мэдээ
ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

1 хоногийн өмнө

Шуурхай мэдээ