“Баруун аймгууд руу зорчих тийзний үнийг хямдруулах боломжтой”

“Баруун аймгууд руу зорчих тийзний үнийг хямдруулах боломжтой”

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр баруун таван аймаг чиглэлийн нислэгийн төлбөрийг хямдруулах боломжийн талаар мэдээлэл өгөв.

Энэ тухай “Баруун аймгуудын онгоцны тийзийн үнэ өндөр үнэтэй байгаа учир бууруулах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж, судалсан байна. Ингэхдээ тийзний үнийг бууруулах боломжтой гэсэн саналыг ирүүлжээ. Эхний ээлжинд тийзний үнийг 30-50 хувиар буулгах боломжийг үргэлжүүлэн судлахаар болжээ. Одоогийн байдлаар хэд хэдэн хувилбаруудыг гаргаад байгаа аж.

Нэг талдаа 1000-аас дээш км явж хүрдэг холын аймгуудад автомашинаар зорчиход хүндрэлтэй. Ахмад настан, өвчтэй хүмүүс онгоцоор зайлшгүй зорчих болоход тийз үнэтэй байгаа. Тиймээс эхний байдлаар тийзний үнийг 30-50 хувиар бууруулбал боломж байна уу гэдгийг туршиж эхлэхээр болсон. Ингэхдээ хувийн авиа компаниудтайгаа ярилцаж, нислэгийн тоог нэмэх замаар зардлыг тэнцүүлэх боломжийг байна. Мөн МИАТ компанийг түрээсийн онгоц оруулж ирэн орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийн талаар судалж байгаа. Өнөөдрөөс "Хүннү Эйр" компани шинэ онгоцоор, хямдруулсан үнээр туршилтын нислэг хийж байгаа” гэв.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө