Улсын онцгой комиссоос зам хаах шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй

Улсын онцгой комиссоос зам хаах шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хэд хэдэн аймаг автомашины орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа билээ. 

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан "Онцгой үед Аймгийн Засаг дарга нар замын хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой. Яагаад гэвэл коронавирусийг ханиад биш тахал гэж үзэж байгаа. Орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай талаар Засгийн газрын хурлаар яригдаж байна. Эцсийн шийдвэрийг маргааш Улсын Онцгой комисс гаргана. Хэрэв Онцгой комисс хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж үзэн шийдвэр гаргавал тухайн аймгуудын Засаг дарга нарын захирамж хэрэгжээд явна. УОК хөдөлгөөн хязгаарлах шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй" гэв.