Зэвсэгт этгээдүүд найман хүний аминд хүрчээ

Зэвсэгт этгээдүүд найман хүний аминд хүрчээ

Өчигдөр /2020.02.19/ оройны 23 цагийн үед Германы Ханау хотын хоёр бааранд зэвсэгт этгээдүүд халдаж найман хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Одоогоор аллагыг ямар зорилгоор үйлдсэн нь тодорхой болоогүй байна.

Германы тусгай хүчнийхэн хотын замуудыг хааж, мөрдөх ажиллагаанд нисдэг тэрэг ашиглаж байгаа юм байна. Гэмт этгээдүүд хэргийн газраас машинаар зугатсан бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр зэвсэгт этгээдүүд орж ирэн удаа дараалан гал нээжээ.

Ханау нь Германы баруун өмнөд бүсэд Франкфурт хотоос холгүй оршдог хот юм.