МУИС хөл хорионы хугацаанд "датагаа" үнэгүй болгохыг үүрэн телефоны компаниудад уриаллаа

МУИС хөл хорионы хугацаанд "датагаа" үнэгүй болгохыг үүрэн телефоны компаниудад уриаллаа

Хөл хорионы хугацааг сунган олон нийтийг хамарсан үйл ажиллагааг гуравдугаар сарын 30 хүртэл зогсоосонтой холбоотой их, дээд сургуулиуд сургалтаа цахим хэлбэрээр үргэлжлүүлэн орохоор болсон. Ингэснээр олон мянган багш, эрдэмтэд лекц, семинарын материалаа цахим болгон суралцагчдад илгээх, даалгавраа эргүүлэн авах зарчмаар ажиллаж байгаа юм.

Гэтэл хот болон хөдөө орон нутагт суралцдаг оюутнууд интернетийн бололцооноос хамааран ихэвчлэн гар утаснаасаа цахим сургалтад оролцож байгаа нь санхүүгийн хүндрэл учруулж, хичээлдээ хамрагдах боломжийг хязгаарлах нөхцөл болж байгаа юм.

 Иймд Монгол Улсын Их Сургуулиас хорио цээрийг сунгасан энэ үед суралцагчдад сурах боломжийг олгохын тулд их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан http://youtube.com серверт гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хандахад үүрэн холбооны дата хэрэглээг үнэ төлбөргүй болгох уриалга гаргалаа.

Энэхүү уриалгыг үүрэн телефоны Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл ХХК-уудад гаргасан байна.