УОК: Энэ сарын 23-27 хүртэл Улаанбаатар, орон нутгаас орох, гарах хөдөлгөөнийг хориглов

УОК: Энэ сарын 23-27 хүртэл Улаанбаатар, орон нутгаас орох, гарах хөдөлгөөнийг хориглов

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж орон нутгийн замыг хаах шийдвэр гаргасан байна.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "13 аймгийн онцгой комиссын даргаас Цагаан сарын баярын үеэр хөдөлгөөн хязгаарлаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүний дагуу Улс, хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй" хэмээн мэдээллээ.

Мөн УОК-оос ойрын үед цаг агаар муу байх учраас жолооч нар хууль зөрчин хулгайн замаар явж өөрсдийнхөө болон авж яваа иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироохгүй байхыг анхаарууллаа.

БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын үеэр Ухань хотоос 5 сая хүн, улсынхаа хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчний тархалт бий болоход нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бид үүнээс сургамж авж, хариуцлагатай ажиллахыг уриалж байна.