Улаанбаатар хотын хог хаяглын хэмжээ сүүлийн арван жилд дөрөв дахин нэмэгджээ

Улаанбаатар хотын хог хаяглын хэмжээ сүүлийн арван жилд дөрөв дахин нэмэгджээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын бүтцийн судалгааг танилцуулжээ. Тус судалгааг Улаанбаатар хотын 132 өрхийн хэмжээнд явуулж, нийт 1487 дээж дээр тулгуурлан хийж гүйцэтгэсэн байна.

Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан нийт хог хаягдлын хэмжээ 2018 онд гурван сая /3’353’548/ тн-д хүрч, сүүлийн арван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Нийт хог хаягдлын 41,6 хувь нь Улаанбаатар хотод үүссэн бол, үлдсэн 58.4 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан нийт айл өрх болон судалгааны хугацаанд цуглуулсан бүх дээжний нийт жингийн хамгийн их хувийг үнс(48,2 хувь), хүнсний хаягдал (15,7 хувь), шил (9,6 хувь) эзэлжээ.