Паразит кинон дээр гардаг “Sky Pizza”-ны эрэлт ихэсчээ

Паразит кинон дээр гардаг “Sky Pizza”-ны эрэлт ихэсчээ

"Паразит" киноны гол дүр болох ядуу гэр бүлийнхний хэсэг дээр гардаг пиццаны эрэлт ихсэж, хэрэглэгчдийн дунд алдартай болжээ.

Тодруулбал, Өмнөд Солонгосын найруулагч Бонг Жон Хо-гийн  Академийн шагнал гардуулах ёслолын үеэр авсан шилдэг зураг, шилдэг дэлгэцийн бүтээл, олон улсын шилдэг кино, шилдэг найруулагч гэсэн шагналуудтай холбоотойгоор Солонгос улсын пиццаны бизнес, Сөүлийн супермаркетууд мөн гоймон үйлдвэрлэгчдийн бизнес өргөжиж эхлээд байна.

Bong Joon Ho-ийн кино нь ядуу болон баян хоёр гэр бүлийн тухай өгүүлдэг бөгөөд ядуу айл болох Кимийн гэр бүл “Sky Pizza хэмээх пиццаны хайрцгийг гэр бүлээрээ хийж мөнгө олдог тухай гардаг. Мөн гэр бүлээрээ байхдаа пицца идэж буй хэд хэдэн үзэгдэл гардаг билээ.

“Sky Pizza” компанийн эзэн Эом Хангил ABC News-т ярихдаа “Борлуулалт хоёр дахин нэмэгдсэн. Хоёр хоногийн хугацаанд Канад, Испани, Япон, АНУ зэрэг улсуудаас 30 гаруй сэтгүүлч ирж байна” гэж ярьжээ.

Мөн кино фенүүд  Сөүлийн баруун хэсэг болох Ahyeon-dong дахь хөгжил муутай, ядуу хороололд ирж тэндхийн супермаркет, жижигхэн будааны мухлагаар үйлчлүүж, зураг даруулж эхэлжээ. Супермаркетын эзэн 77 настай  Ли Жоншик ABC News-т хэлэхдээ "Би найруулагч Бонгт талархахыг хүсч байна. Тэр ийм баяр баясгаланг авчирна гэж яаж мэдэх билээ? Миний дэлгүүр одоо дэлхий даяар алдартай болсон” гэж ярьжээ.

Харин жуулчдын хувьд “Би пицца идэж, киноны уур амьсгалыг мэдрэх гэж ирсэн боловч маш их ачаалалтай байгаа тул тэд зуурсан гурилгүй болжээ. Би дахиад дөрвөн цаг хүлээх хэрэгтэй болсон. Бүх байршил нь кинонд бэлгэдлийн утгатай байдаг. Энэ газарт ирэхэд үнэхээр сайхан байна" гэж коллежийн оюутан Ён Сүнхён хэлжээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө