ФОТО: Тэтгэвэрийн зээлийн гэрээг албан ёсоор тэглэх гэрээг арилжааны банкуудтай байгуулав

ФОТО: Тэтгэвэрийн зээлийн гэрээг албан ёсоор тэглэх гэрээг арилжааны банкуудтай байгуулав

Эрдэнэс Монгол” ХХК “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-г арилжааны банкуудтай өнөөдөр байгуулав.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Сар шинийн босгон дээр “Эрдэнэс Монгол” компанийн Эрдэнэс бондыг албан ёсоор гаргаж, арилжааны банкуудад шилжүүлэн улмаар тэтгэврийн зээлийг тэглэх ажил албан ёсоор эхэлж байна. Юуны өмнө энэ ажилд цаг завгүй, чин сэтгэлээсээ ажилласан бүх хүнд баярлалаа.

Энэ бол Монгол Улс байгалийн баялгийг ард түмний өмчид байх үндсэн зарчмыг хэрэгжүүлж буй нэг сайн жишээ болж байна. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг. Хулгана жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байна. Тэтгэврийн зээлийг тэглэх ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье” гэлээ.