Замын цагдаагийн гүүрэн гарцыг “Олимпийн гүүр” гэж нэрлэлээ

Замын цагдаагийн гүүрэн гарцыг “Олимпийн гүүр” гэж нэрлэлээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шинээр баригдсан Замын цагдаагийн гүүрэн гарцыг “Олимпийн гүүр” гэж нэрлэх шийдвэр гаргажээ.

Энэхүү гүүрэнд оногдох нэрийн саналыг өнгөрсөн оны аравдугаар сард иргэдээс авч байсан бөгөөд “Хангарьд гүүр”, “Сарны гүүр”, “Найрамдалт гүүр”, “Хөгжлийн гүүр” гэсэн нэрүүдээс хамгийн их санал авсан учир “Олимпийн гүүр ”гэж нэрлэхээр болжээ.

“Олимпийн гүүр” нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй, Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарц юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө