ДЭМБ: БНХАУ-д коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн

ДЭМБ: БНХАУ-д коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд БНХАУ-д ажиллаад  шинэ коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн гэж дүгнэсэн юм. Энэ ч дүгнэлт батлагдах мэт халдварын тоо өчигдөр буурсан гэх таатай мэдээ байна.

Тодруулбал өчигдөр коронавирусийн халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгдэж, 29 өвчтөн нас баржээ. Мягмар гарагт шинээр илэрсэн халдварын тоо 406 байсан бол өчигдөр 27-оор нэмэгдсэн байна.

Харин нэг өдөрт нас барсан өвчтөний тоо нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш хамгийн бага түвшинд хүрчээ. Өмнөх өдөр нь шинэ коронавирусийн өвчлөлөөр 52 хүн нас бараад байсан юм. 

Эх сурвалж: Reuters