БНСУ-д коронавирусээр нас барсан иргэний эхнэрийг тусгаарлажээ

БНСУ-д коронавирусээр нас барсан иргэний эхнэрийг тусгаарлажээ

Бүгд Найрамдах Солонгос улсад элэгний мэс засалд орохоор очсон Монгол Улсын иргэн О шинэ коронавирусийн халдвар авч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний эхнэрийг БНСУ-ын эмнэлэгт тусгаарласан байна.

Талийгаачийн ар гэрээс шарилыг яаралтай авах хүсэлтийг Гадаад харилцааны яаманд тавьжээ. Үүний дагуу Гадаад хэргийн яамнаас БНСУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яаманд хандаж өчигдөр талийгаачийн шарилыг тус улсад чандарлуулсан аж. БНСУ-аас шууд нислэг байхгүй учир Япон улсаар дамжуулж маргааш талийгаачийн чандарласан шарилыг Монголд авч ирэх юм байна.