Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул тухайн иргэнд шинжилгээ хийгдсэн байна. Тухайн хүнтэй ойрын байсан эмч сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлаад байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Тус эмнэлгийн бүх ажилтныг хөл хорионд оруулсан нь ташаа мэдээлэл бөгөөд зөвхөн тухайн иргэнтэй ойр байсан эмч, сувилагчаас бусад эмнэлгийн бусад ажилтнууд чөлөөтэй орж, гарч байгаа аж.

Харин өнөөдөр Эрүүл мэндийн яамны 11.00 цагт эхлэх хэвлэлийн ээлжит хурлын үеэрээ энэ тухай мэдээлэл өгөх ажээ.