“Дүнжингарав” худалдааны төв 3, 4 дүгээр сарын түрээсээ 60 хүртэлх хувиар чөлөөлжээ

“Дүнжингарав” худалдааны төв 3, 4 дүгээр сарын түрээсээ 60 хүртэлх хувиар чөлөөлжээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Үүнээс үүдэн эдийн засаг болоод зээл, түрээсийн зах зээлд хүндрэл гараад байгаа талаар иргэд мэдээлэл хийж байгаа юм. “ХАРУ” групп харилцагчдынхаа зээлийн эргэн төлөлтийг нэг сараар хойшлуулсан талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл “Дүнжингарав” худалдааны төв ирэх гурав, дөрөвдүгээр сарын түрээсээ 60 хүртэлх хувиар чөлөөлжээ.  Энэ тухай тус худалдааны төвийн түрээслэгчид цахим хуудсандаа нийтэлж, талархсанаа илэрхийлсэн байна.