Хөвсгөл аймагт энэ сарыг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

Хөвсгөл аймагт энэ сарыг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

Хөвсгөл аймагт гуравдугаар сарын 30-ныг дуустал архи согтууруулах ундаа худалдах, мөн үйлчлэхийг бүрэн хориглосон шийдвэр гаргажээ.

Энэ сард Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн баяр зэрэг тэмдэглэлт баярууд болдог учир иргэд олноор цуглах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг эрсдэл үүсч болзошгүй хэмээн тус аймгийн удирдлагаас ийм шийдвэрийг гаргасан байна.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан тус аймгийн архи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй байна.