Цагдаагийн байгууллага фэйсбүүк дэх хуурамч хаягуудтай тэмцэхээ мэдэгдлээ

Цагдаагийн байгууллага фэйсбүүк дэх хуурамч хаягуудтай тэмцэхээ мэдэгдлээ

Өнөөдөр /2019.06.06/ Цахим орчинд 300 гаруй мянган дагагчтай “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хуурамч цахим хуудсаар гүтгэлэг тараадаг үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллах санал тавьжээ. Энэхүү саналыг хүлээн авч хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаараа мэдээллээ. Учир нь энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хуурамч цахим хаягаар бусдын нэр хүндийг гутаан доромжилж, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн гэх 1800 орчим гомдол цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд иймд гүтгэлэг тараасан эзнийг олох магадлалыг нэмэгдүүлэхээр ЦЕГ, ТББ-тай хамтран ажиллаж буй юм байна

Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-тай цагдаагийн байгууллага зарчмын хүрээнд нийгмийг бухимдуулаад байгаа элдэв хуурамч фэйсбүүк хуудас, хүний хувийн нууцад эрээ цээргүй халддаг, гүтгэлгээ нуудаг байдлын эсрэг хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Монголчууд бид ирээдүй хойч үедээ биенээ элдвээр хэлсэн, муу жишиг тогтоож болохгүй” гэв.