“RIO TINTO”-ийн гүйцэтгэх захирлын цалин 11.3 сая ам долларт хүрчээ

“RIO TINTO”-ийн гүйцэтгэх захирлын цалин 11.3 сая ам долларт хүрчээ

“Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийн цалин урамшууллын нийт дүн 2019 онд 27 хувиар өсөж, 11.3 сая ам.доллар хүрсэн байна.

Тус компанийн ашгийг нэмэгдүүлж, аюулгүй байдлын ажиллагааг сайжруулан хувьцааны ханшийг өсгөсөн хэмээн түүнийг үнэлж, цалинг нь нэмжээ. Гүйцэтгэх захирлаас гадна захирлын түвшний бусад албан тушаалын жилийн үндсэн цалинг “Rio Tinto” компани гуравдугаар сарын байдлаар 2.1 хувиар өсгөсөн байна.

Хэдий тийм боловч уул уурхайн салбарын бусад томоохон компанитай харьцуулахад “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирлын цалин доогуур хэвээр байна. Тухайлбал: “BHP” компани өмнөх болон одоогийн Гүйцэтгэх захиралдаа 1.3 сая фунт стерлингийн үндсэн цалин олгож байгаа бол Жан Себастьян Жакийнх 1.1 сая фунт стерлинг байгаа юм.