Монголын хоккейчдын баг Словак улсад 3:2-р хожигдож дөрөвдүгээр байранд орлоо

Монголын хоккейчдын баг Словак улсад 3:2-р хожигдож дөрөвдүгээр байранд орлоо

ОХУ-ын Эрхүү хотноо зохиогдож буй Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид өнөөдөр/2020.03.06/ Словак улстай хүрэл медалийн төлөө өрсөлдөж 3:2-р ялагдал хүлээжээ.

Өмнөх хэсгийн тэмцээн дээр Монголын баг тамирчид Словакын шигшээ багийг 4:0-ээр ялж байсан юм.

Хоёр багийн тэмцээн тун ширүүн өрнөж, энэ тэнцүүхэн явж байсан ч  66, 71 дэх минутад Словакын шигшээ баг, Монголын хаалганд дараалан гоол оруулж 3:2-оор хожсоноор 2020 оны ДАШТ-ний В дивизоны хүрэл медалийн эзэд болжээ.