БНХАУ-д коронавирусийн сэжигтэй иргэдийг тусгаарлаж байсан барилга нуржээ

БНХАУ-д коронавирусийн сэжигтэй иргэдийг тусгаарлаж байсан барилга нуржээ

Өчигдөр орон нутгийн цагаар оройн 07:30 цагт БНХАУ-ын зүүн өмнө Фужянь мужийн Чуанжоу хотын Шинжя Экспресс зочид буудлын барилга тодорхой бус шалтгааны улмаас нурж, одоогоор барилгын нурангад олон хүн дарагдаад байна. 

Хачирхалтай нь тус зочид буудалд БНХАУ-д гадаадаас ирсэн коронавирусийн халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлаж байжээ

Одоогоор зочид буудалд хэдэн хүн байсан, хэдэн хүний амь үрэгдсэн зэрэг мэдээлэл тодорхой бус байна.  Гэрчүүдийн мэдээлснээр зочид буудал нурах үед хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэжээ. Тус зочид буудлын барилга 2018 оны зургаадугаар сард ашиглалтад орсон, шинэ барилга байсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна.