Армийн дэлхийн аварга Б.Чинзориг боксын анхны олимпын эрх авлаа

Армийн дэлхийн аварга Б.Чинзориг боксын анхны олимпын эрх авлаа

Йордан улсад зохион байгуулагдаж буй Токио-2020 олимпын наадмын боксын эрхийн төлөөх тэмцээнд эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Энэтхэгийн боксчин Каушик Маништэй хүч сорин 3:2-оор  ялж Олимпын эрх авлаа. Тэрээр Монголын боксчдоос “Токио-2020” Олимпын эрх авсан анхны тамирчин болж байна.

Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангасан бөгөөд өнөөдөр орон нутгийн цагаар үдээс өмнө мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин Абдураимов Елнуртай тулалдах юм.

Харин бусад тамирчдын хувьд өчигдөр/2020.03.09/ хүрэл медалийн төлөө эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул, Австралийн тамирчин Н.Скайэтай тулалдаж 0:5-аар ялагдал хүлээлээ. Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-д хүрлийн төлөө ОУХМ М.Намуун, Энэтхэгийн тамирчин Б.Симранжиттай тоглож 0:5-аар хожигдсон бол  эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ өмнөх өдөр ялагдсан ч Олимпын тав дахь эрхийн төлөө Индонезийн тамирчинтай хүч үзэж 5:0-ээр яллаа. Харин одоо Ираны тамирчинг ялбал олимпын наадамд өрсөлдөх эрхээ авах юм.