Армийн дэлхийн аварга Б.Чинзориг олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Армийн дэлхийн аварга Б.Чинзориг олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Йорданы нийслэл Амман хотноо үргэлжилж буй Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний найм дахь өдөр /2020.03.10/ мөнгөн медалийн төлөө 63 кг-д Б.Чинзориг, Узбекстаны боксчин Абдураимов Елнуртай хүч үзэж 3:2-оор ялагдаж хүрэл медалийн болзол хангажээ.

Ийнхүү Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Монголын боксчдоос “Токио-2020” олимпын эрх авсан анхны тамирчин боллоо.

Монголын боксын шигшээ багийн хоёр дахь эрхийн төлөө эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ өнөөдөр /2020.03.11/ Ираны боксчин М.Сеидшахинтай хүчээ сорино. Энэ удаагийн тэмцээнээс хөнгөн жинд эхний зургаа, дунд жинд эхний тав, хүнд жинд эхний дөрвөн байрт шалгарсан тамирчдад “Токио-2020” олимпын рингэнд тулалдах эрх олгох юм. Харин энэ удаа Амманд ялагдал хүлээвэл Парис хотноо тавдугаар сард цугларч, олимпын наадамд хүч сорих үлдсэн эрхийг авахын төлөө тулалдах юм байна.