Хулгайн анчид маш ховорд тооцогддог цагаан анаашийг устгажээ

Хулгайн анчид маш ховорд тооцогддог цагаан анаашийг устгажээ

Кени улсын зүүн хойд хэсэгт маш ховор төрлийн хоёр цагаан анаашийг хулгайн анчид хөнөөсөн талаар тус улсын байгаль хамгаалагчид мэдэгджээ.

Байгаль хамгаалагчид Кенийн Гарисса мужийн нэгэн тосгоноос эм анааш болон тугалынх нь махыг олсон байна. Энэ төрлийн гуравдахь анааш нь амьд үлдсэн бөгөөд  дэлхий дээрх хамгийн сүүлийн цагаан анааш хэмээн тус улсын Байгаль орчны ажилтнууд мэдээлсэн байна.

Одоогоор хулгайн анчдыг олж илрүүлээгүй бөгөөд Зүүн Африкийн байгаль хамгаалах гол байгууллага болох Кенийн Зэрлэг амьтдын нийгэмлэг тэднийг хайж байна. Цагаан анаашийн төрөл зүйлийн хувьд 2017 онд анх зураг нь гарснаар дэлхий дахинаа бүртгэгдсэн юм. Ан амьтны гадаад төрх цагаан өнгөтэй байх нь арьсны эсүүд толбо ялгаруулахгүй байх буюу "leucism"-н нөлөөтэй гэж үздэг. Үүний нөлөөгөөр шувуу, арслан, бүргэд, хирс, загас, могой зэрэг олон төрлийн амьтад цагаан өнгөтэй болдог байна.

Эх сурвалж: BBC