Франц иргэнийг шатаахыг уриалсан Монгол иргэдэд зөрчлийн хэрэг нээжээ

Франц иргэнийг шатаахыг уриалсан Монгол иргэдэд зөрчлийн хэрэг нээжээ

Өчигдөр /2020.03.10/Дорноговь аймгийн хэд хэдэн иргэн коронавирусийн халдвар илэрсэн Франц иргэнийг уурхайн кэймптэй нь хамт шатаахыг уриалсан бичлэг цахим орчинд оруулсан.

Бичлэг цацагдсан даруйдаа олон хүнд хүрсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас тэдгээр нэр бүхий иргэнд олон нийтийг террорист үйл ажилллагаанд уриалан турхирсан, өдөөн хатгасан, ухуулсан гэж үзэж зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Одоогоор хэргийг материалжуулан бүртгэлийн ажиллагаа хийж эхэлсэн юм байна.