“Арсенал”-ын хэд, хэдэн тоглогч коронавирусийн халдвар авсан хүнтэй уулзсан тул тоглолт нь цуцлагджээ

“Арсенал”-ын хэд, хэдэн тоглогч коронавирусийн халдвар авсан хүнтэй уулзсан тул тоглолт нь цуцлагджээ

Өнгөрсөн сарын 21, 28-ны өдрүүдэд “Арсенал” клубтэй хоёр тоглолт хийсэн Грекийн “Олимпиакос” клубийн эзэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Түүгээр ч зогсохгүй “Арсенал” клубийн зарим тоглогчид түүнтэй уулзсан байна. “Арсенал”-ын хамгаалагч Сократис Папастаполус Грек хүн учраас нутаг нэгтнүүдтэйгээ ойртож, уулзсан гэж спортын мэдээллийн сайтын сэтгүүлчид таамаглаж байна.

Ямартай ч зарим тоглогчид коронавирусийн халдвар авсан хүнтэй уулзсан нь батлагдсан тул “Арсенал”, “Манчестер сити” багуудын өнөө шөнө болох байсан тоглолт цуцлагдаж, “Арсенал”-ын тоглогчид Засгийн газрынхаа шийдвэрийн дагуу 14 хоног гэртээ тусгаарлагдахаар болжээ.