Монгол хатны занданшуулсан шарилыг АНУ-руу гаргахыг завджээ

Монгол хатны занданшуулсан шарилыг АНУ-руу гаргахыг завджээ

Өнөөдөр /2020.03.11/ Гаалийн ерөнхий газраас 2020 оны эхний хоёр сарын статистик, нөхцөл байдлыг мэдээг танилцууллаа. Энэ үеэр хил, гааль дээр гарсан хэрэг, зөрчлийн мэдээллийг хүргэсэн юм.

 Гаалийн байгууллага нийт 140 зөрчил илрүүлжээ. Үүний 185 нь хялбаршуулсан байдлаар шийдэгдсэн бол хэрэг бүртгэлд 17, гэмт хэргийн шинжтэй таван зөрчил гарсан байна. Эдгээрт 207.9 сая ам.долларын торгууль, 330 сая төгрөгийн татвар ноогдуулжээ.

Тэдгээрийн ихэнх нь гаалийн хураамж төлөхөөс зайлсхийсэн, бараа, тээврийн хэрэгслийг үнэн мөнөөр мэдүүлээгүй зэрэг зөрчил байжээ.

Мөн нэр бүхий хадны агуйгаас олдсон монгол хатны занданшуулсан шарил буюу муммиг ердийн дурсгалт зүйл хэмээн мэдүүлж, АНУ-руу хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн байна. Хэргийн шалгалт үргэлжилж буй аж.

Харин одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвартай холбоотой ямар нэг хэрэг, зөрчил хил, гааль дээр гараагүй гэдгийг албаны хүн онцолсон юм.