БНХАУ Иранд 290 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж илгээжээ

БНХАУ Иранд 290 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж илгээжээ

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт нэмэгдэж буй Иран улсад БНХАУ хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Энэ тухай Ойрхи Дорнод дахь Дэлхийн хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Синьхуэй мэдэгдсэн байна.

Тэрээр "Бид Ираны ард түмэнд туслах зорилгоор “Жинхэнэ нөхдийг алс холын зай ч салгаж чадахгүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэхүү компанит ажлыг манай улсын ард иргэд жижиг, дунд бизнес эрхлэгчид сайшаан хүлээн авсан. Халдвар дэгдсэний улмаас бид олон хүндрэл бэрхшээлийг туулж байгаа ч Ираны ард түмэнд 1.6 сая юанийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг цуглуулж чадлаа” хэмээн ярьсан байна.

Энэхүү тусламжаар мянга орчим хамгаалтын иж бүрдэл, амны хаалтууд, болон халдваргүйжүүлэгч хэрэгслүүд зэрэг  шаардлагатай бусад зүйлсийг илгээжээ.