Ё.Отгонбаяр: Москва, Берлин, Истанбулын чиглэлд нислэг үйлдэх тул ЭСЯ-ндаа хандана уу

Ё.Отгонбаяр: Москва, Берлин, Истанбулын чиглэлд нислэг үйлдэх тул ЭСЯ-ндаа хандана уу

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истамбул хотоор дамжуулан татаж авахаар болсон. Эхний ээлжид өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авах юм. 

Харин БНСУ, Япон зэрэг улсуудаас гадна АНУ зэрэг дэлхийн бусад улс, орнуудаас эх орондоо ирэх гэсэн боловч, ирж чадахгүй байгаа олон иргэн байгаа. 

Тэгвэл манай улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудастаа “Москва, Берлин, Истанбулын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр судалж бгаа тул эх орондоо гарцаагүй буцах шаардлагатай иргэд энэ улсуудад байгаа ДТГ-д хандаж бүртгэлд хамрагдаж болох юм байна” гэжээ. ДТГ гэдэг Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам юм. 

Сонирхуулахад, иргэд тухайн улсдаа "COVID-19"-ийн шинжилгээ өгөх тохиолдолд зардлыг нь Засгийн газар хариуцна. Харин нутагтаа ирэх, тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө гаргах юм. Иргэдийг тухайн улс дахь Элчин сайдын яамандаа хандахыг зөвлөж байна.