“NBA” улирлын тоглолтуудаа түр зогсоолоо

“NBA” улирлын тоглолтуудаа түр зогсоолоо

    

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Юта Жазз” багийн тоглогч Руди Гобертоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан 2019-2020 оны улирлын тоглолтуудыг түр зогсоож, хойшлуулах шийдвэрийг  NBA гаргажээ.

“Юта Жазз”, “Оклахома Сити Тандер” багийн лхагва гарагийн оройн тоглолтыг цуцалсны дараа “NBA” дээрх мэдэгдлийг хийсэн байна. Хоёр багийн тоглогчид биеэ халаахаар тоглолт болох талбайд ирсэн байсан. Гэхдээ халдвар авсан тоглогч тэнд байгаагүй гэж “NBA” мэдээлсэн байна.

Түүнчлэн лхагва гарагт Сан-Франциско хотод 1000-аас илүү хүн цуглах арга хэмжээг хориглосны дараа “Голден Стэйт Уорриорз” баг тус хотод хийх тоглолтуудаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон юм. Мөн тухайн өдөр “NBA” бүх тоглолтыг үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэрийг гаргасан боловч “Юта Жазз” багийн тоглогчоос халдвар илэрсний дараа улирлын тоглолтуудыг түр зогсоохоор болжээ.