Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн хэргийг АТГ-т шилжүүлжээ

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн хэргийг АТГ-т шилжүүлжээ

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2019 оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон билээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт мөрдөж, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1-т заасан бусдын биед санаатай хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байсан уг хэргийг НПГ-аас харьяалал тогтоон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Тус хоёр хүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдон шалгуулж буй. Тус тусынх нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлэхээр мөрдөгчид ажиллаж байгаа аж.