Монголбанк ирэх сараас мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдана

Монголбанк ирэх сараас мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдана

Монголбанк нь ирэх сараас Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн нэг унцын мөнгөн гулдмай, мөн 1000 грамм мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэдийн хүсэлтээр худалдаалахаар болжээ.

Ингэснээр дотоодын зах зээл албан ёсны бүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой болж байгаа юм байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө