COVID 19 буюу коронавирусийн сэжигтэй нэг тохиолдлыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д өчигдөр /2020.03.13/ тусгаарласан. Тусгаарлагдсан хүүхэд өндөр халуурсан бөгөөд коронавирусийн шинжилгээг авч ХӨСҮТ-рүү хүргүүлсэн билээ.
Тэгвэл охины шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Түүнийг улирлын томуу туссан гэж мэдэгдлээ. Охиныг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн эмчилнэ.