“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 16-нд болно

“Газар орны нэр өөрчилсөн” гэх Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 16-нд болно

"Газар орны нэр өөрчилсөн" гэх хэргээр яллагдагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын холбогдсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 16-ны 08.30 цагт болохоор товлогджээ. Хэрэгт холбогдсон 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтын "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн" гэх заалтын дагуу  яллагдагчаар татсан байна.