Имарт худалдааны төвд гал гарчээ

2019-06-09 16:23

"И март"- ын галын шалтгааныг 14 хоногийн дараа тогтооно

И-Март худалдааны төвийн нэг давхарт  өчигдөр гал гарсныг онцгой байдлын алба хаагчид  21.40 цагт  бүрэн унтраажээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч өдрийн 12.30 цагаас хойш ажилласан юм.

Галын шалтгаан 14 хоногийн дараа гарах юм байна.

Нэг давхарт гарсан гал харьцангуй бага, утаажилт их байсныг саармагжуулж бүрэн унтраасан бөгөөд алба хаагчдын шуурхай ажиллагааны үр дүнд түймрийн эрсдэл, хохирол харьцангуй бага байсан аж. 

2019-06-08 14:22

Имарт худалдааны төвд гал гарчээ

Өнөөдөр /2019.06.08/ Сансарын Имарт худалдааны төвд гал гарсан байна. Одоогоор зарим цонхоор нь галаас үүдсэн утаа гарч, иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй, буцааж байна. Мөн бүх ажилчид нь гадна гарч ирсэн байдалтай байгаа бөгөөд “Дотор цахилгааны гэмтэл гарсан” хэмээн зарим ажилчид нь тайлбарлаж байгаа юм.