Иргэдийн тусгаарласан газруудыг хамгаалалтад авчээ

Иргэдийн тусгаарласан газруудыг хамгаалалтад авчээ

Дотоодын цэргийн анги, байгууллагын жижүүрлэлтийн алба болон улсын онц чухал объектын харуул, хамгаалалтыг 2020 оны хоёр дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүч нэмэгдүүлэн зохион байгуулж ажиллаж байгаа.

Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт /шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах/-ыг хэрэгжүүлж байгаа юм.

Одоогоор коронавирусийн хяналтын шатанд ажиглалтад авах иргэдийг байрлуулсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Батлан хамгаалах яамны харъяа “Бага баян” амралтын тусгаарлах байрыг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Энх саран” сувиллын тусгаарлах байрыг мөн оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус түр хамгаалалтад авч, анги, тусгай салбараас алба хаагчид томилогдон ажиллаж байгаа юм байна.