Эрүүл мэндийн үзлэгт хамруулсан орон гэргүй иргэдийн ихэнх нь архаг хууч өвчтэй байна

Эрүүл мэндийн үзлэгт хамруулсан орон гэргүй иргэдийн ихэнх нь архаг хууч өвчтэй байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд томоохон худалдааны төв, захууд, авто вокзал, орц хонгил, гудамж талбайд хоноглодог, архины хамааралтай орон гэргүй 400 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн ажиллаж байна.  

Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад архаг хууч өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байсан аж. Мөн сүрьеэтэй 12 иргэнийг тусгаарлан эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж хяналт тавьж байгаа юм байна.

Нийгмийн хамгааллын тусгай төвд нийт 382 иргэнийг байршуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд 154 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Харин 145 иргэн түр байршин, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж 12 төрлийн үйлчилгээг авч байгаа юм байна.