Хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээрийг Хятадтай хийхийг  хонгконгчууд эсэргүүцэн жагсав 

Хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээрийг Хятадтай хийхийг  хонгконгчууд эсэргүүцэн жагсав 

Хэрэгт сэжиглэглэгдсэн хүмүүсийг Хятад руу шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцсэн олон мянган хүн өчигдөр Хонгконгод жагссан талаар Ройтерс мэдээллээ. Энэ жагсаал улам өргөжиж, 500 орчим мянган хүн цуглана гэж тооцоолсны улмаас 2000 гаруй цагдаа хөдөлгөөний болон орчны аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Жагсагчид Хятадруу шилжүүлэх хэлэлцээрийг эсэргүүцсэн уриа лоозон барьсны дээр Хонгконгийн тэргүүн Кэрри Ламыг огцрохыг шаарджээ.

Тэдний ийнхүү эсэргүүцэх болсон шалтгаан нь хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг Хятад руу илгээж, улмаар тэнд сэжигтнүүдийг дарамтлан, тамлана гэж үзэж байгаа бөгөөд түүнчлэн энэ өөрчлөлт нь Азийн санхүүгийн төв гэгддэг Хонгконгоос гадны бизнесменүүд дайжих нөхцөл болно гэж жагсагчид эсэргүүцэж байгаа юм байна.

Одоогоор Хонгконг хоёр талт хэлэлцээр байгуулсан орнууд руу л гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг шилжүүлэх ажиллагаа зохион байгуулдаг юм. Энэ жагсаалтанд Хятад улс багтаагүй байсан бөгөөд Хятадын коммунист эрх баригчид хүний эрхийг зөрчинө гэж болгоомжилж байсны улмаас саяхныг хүртэл энэ төрлийн хэлэлцээр хийгээгүй байжээ.

Харин шинэ хуулийн өөрчлөлт нь сэжигтнүүдийг Хятад руу шилжүүлээд зогсохгүй Хонгконгийн захиргааны тэргүүн гарын үсэг зурсан шилжүүлэх тухай захирамжийг хууль тогтоогчид хориглох эрхгүй болж байгаа юм байна.