ЭМЯ-наас цэцэрлэг, сургуулийн хөл хориог IV сарын 30-ныг хүртэл сунгах санал гаргалаа

ЭМЯ-наас цэцэрлэг, сургуулийн хөл хориог IV сарын 30-ныг хүртэл сунгах санал гаргалаа

Эрүүл мэндийн яамнаас цэцэрлэг, сургуулийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Гадаад улс орнууд хорио цээрийн дэглэмээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж үзэж байгаа аж.

Улсын онцгой байдлын комиссын нэгдүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн өмчийн байдал үл харгалзан гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Нөхцөл байдалтай холбоотойгоор энэхүү шийдвэрийг гуравдугаар сарын 29-нийг хүртэл сунгасан. Өөрөөр хэлбэл энэ хугацаагаар гуравдугаар сарын 30-ны даваа гарагт цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагаа эхлэхээр байсан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр өгсөн мэдээлэлдээ эрүүл мэндийн байгууллагын саналыг сонсож, хамтран шийдвэр гаргахаа мэдэгдсэн. Хоёр яам саналаа нэгтгэж, энэ баасан гарагт Улсын Онцгой комисст хүргүүлэх юм. УОК саналыг хэлэлцэж цэцэрлэг, сургуулийн хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх эцсийн шийдвэрийг гаргана.




Өнөөдөр морь өдөр

20 минутын өмнө