ТӨБЗГ-ын дарга Б.Ганбатыг ЗГХЭГ-ын дэд даргад томилж, түүний оронд нь Ж.Батзандангийн ахыг томилох уу

ТӨБЗГ-ын дарга Б.Ганбатыг ЗГХЭГ-ын дэд даргад томилж, түүний оронд нь Ж.Батзандангийн ахыг томилох уу

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Тиймээс түүний орны томилгоог ойрын хугацаанд хийхээр бэлтгэж байгаа аж.  Тодруулбал, тус албан тушаалд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Ганбатыг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Б.Ганбат нь 2018 оны 12 сарын 5-ны өдрөөс хойш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа юм. Харин Б.Ганбатын оронд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг томилохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.

Ж.Бат-Эрдэнэ нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар томилно гэж байсан ч томилоогүй. Харин энэ удаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилохоор болсон байна. Уг томилгоонд түүний төрсөн дүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хөөцөлдөлгөө их байсан талаар улс төрийн хүрээнд ярьж байна.