ОХУ-аас хүнс, тоног төхөөрөмж ачсан 23 машин Улаанбаатарт ирж байна

ОХУ-аас хүнс, тоног төхөөрөмж ачсан 23 машин Улаанбаатарт ирж байна

Улсын онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Туркээс ирсэн 252 монгол иргэний эрүүл мэндийн байдалд МХЕГ-ын хоёр байцаагч, ХӨСҮТ-ийн нэг эмч хяналт шалгалт хийж ажиллажээ. Мэргэжлийн хяналтын байцаагч гэж байгаа боловч эмч хүмүүс гэдгийг тодотголоо.

Монгол Улс хүнсний бараа бүтээгдэхүүнийг ихэнхийг нь импортоор авдаг. Энэ цаг үед хүнсний нийлүүлэлтийг хэвийн байлгахын тулд татан авалт хийж байна. ОХУ -аас хүнс болон тоног төхөөрөмж тээвэрлэсэн 23 машин өнөөдөр Улаанбаатарт орж ирж байна.

Жолооч нар машинаасаа гарахгүйгээр дүрэм журам дагаж ажиллах юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 цэгт 1734 хүн тусгаарлагдсан байдалтай байна гэж Шуурхай штабаас мэдээллээ.