Я.Буянжаргал: 244 орыг шаардлага гарсан үед ашиглахаар хадгалаад байна

Я.Буянжаргал: 244 орыг шаардлага гарсан үед ашиглахаар хадгалаад байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

  • Монгол Улсад коронавируст халдварын 10 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Улсын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн 3222 иргэнийг ажиглалтанд авснаас одоогийн байдлаар 2033 хүнийг тусгаарлан ажиглалтанд аваад байна. Орхон аймагт өнгөрсөн шөнө 44 хүн нэмэгдэж нийт 86 иргэнийг тусгаарлан ажиглалтанд авсан.

Бусад сувилал, амралтын газрууд, аймагт 24 цагийн дотор нэмэлтээр хүн ирээгүй.  Өчигдөр засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бид холбогдох мэдээллийг өгч шийдвэр гаргуулсан.

Тухайлбал, гудамж талбай орны халдваргүйтлийг хийх, ажиглалтанд болон тусгаарлалтаас гарч байгаа иргэдийг гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг гаргасан. Азийн хөгжлийн банк, НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр эмч мэргэжилтнүүдэдээ ажлын байран дээр нь сургалт орж байна. Тусгаарлалтанд байгаа өвчтөнүүдтэйгээ хамт 14 хоног хамт тусгаарлагдаад ажиллаж байгаа эмч сувилагч, ариутгал үйлчилгээний ажилтан гээд нийт 286 хүн байна. Төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд шаарлага гарсан үед хэрэглэх хувийн эмнэлгийн 244 орыг тооцоолоод байна" гэлээ.