Хорватын нийслэл Загреб хотод хүчтэй газар хөдлөлт болжээ

Хорватын нийслэл Загреб хотод хүчтэй газар хөдлөлт болжээ

Шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс зайнаас харилцах дүрмийг мөрдөж буй Хорватын нийслэл Загреб хотод хүчтэй газар хөдөлсний улмаас олон хүн гудамжинд гарахаас өөр аргагүйд хүрчээ.

Хорватын эрх баригчдын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 17 хүн гэмтсэн бөгөөд тэдгээрийн дундаас 15 настай нэгэн хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ. 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа хэд хэдэн чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн голомт Загреб хотоос хойд зүгт зургаа гаруй киломертийн зайд, 10 орчим километрийн гүнд байсан бөгөөд уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон барилга сүйдэж, эмнэлэгт байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.