ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан хичээлийг ажлын өдөр бүр 11.00, 15.00 цагт цахимаар заана

ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан хичээлийг ажлын өдөр бүр 11.00, 15.00 цагт цахимаар заана

Манай улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хаагаад байгаа билээ. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан цахимаар хичээл заана гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэж эхэллээ. 

Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээл зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм байна.

Өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг “Боловсролын үнэлгээний төв” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.




ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ