“Google” “COVID-19”-ийн мэдээллийг нэгтгэсэн цахим хуудастай болов

“Google” “COVID-19”-ийн мэдээллийг нэгтгэсэн цахим хуудастай болов

“Google” компани “COVID-19”-ийн талаар мэдээлэл авахад зориулсан цахим хуудсыг ажиллуулж эхэлжээ.

Хайлтын системд шаардлагатай бүх эх сурвалжийг холбож гар утас болон компьютерээс холбогдох хөгжүүлэлтийг хийж өнгөрсөн баасан гаригт нэвтрүүлсэн аж.

Тиймээс энэхүү веб сайтаар дамжуулан вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх болон баталгаатай эх сурвалжуудтай холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна. 

Дашрамд мэдээлэхэд, тус компани “COVID-19”-ийн эсрэг арга хэмжээнд зориулж 50 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.




ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ