Иргэн Г.Загдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Иргэн Г.Загдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

“Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллага /ТББ/-ын тэргүүн Г.Загдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү  өөрийн твиттер хуудастаа “Г.Загдаад ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажиллагаа удахгүй дуусч хэрэг шүүхэд шилжих байхаа. (Яллагдагчтай холбоотой 6 асуудал шалгагдаж бна)” гэжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.” Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.