У.Хүрэлсүхийн “Татвар тэглэж, халамж нэмсэн” шийдвэрийн талаар иргэдийн хөгжилтэй ПОСТУУД

У.Хүрэлсүхийн “Татвар тэглэж, халамж нэмсэн” шийдвэрийн талаар иргэдийн хөгжилтэй ПОСТУУД

Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар шинэ коронавирусний цар тахлын үед хүндэрч байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор таван их наяд төгрөгийн санхүүжилттэй долоон арга хэмжээ төлөвлөснийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр мэдээлсэн.

Ингээд Засгийн газрын хуралдаанаар тодорхой татваруудын төлөлтийг ирэх аравдугаар сарын 1 ны өдрийг хүртэл тэглэж, нийгмийн зарим халамжийг нэмэгдүүлж буйгаа мэдэгдсэн.

ҮҮНД:

  1. Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл аж ахуйн нэгж, компаниудын нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлөв. 
  2. Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс авдаг орлогын албан татварыг бүрэн чөлөөлөв. 
  3. Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөв. 
  4. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орлого нь багасаж байгаа ч ажлын байр хадгалж байгаа хувийн байгууллагын ажилтан бүрт 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно. 
  5. Малчдыг дэмжих зорилгоор, ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална. Ингэснээр 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг тэтгэх боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд мэдээллийн үеэр цохон тэмдэглэв. 
  6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 18 хүртэлх насны хүүхдэд олгодог 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгоно.
  7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн литр тутамд 300-400 төгрөгөөр хямдруулах чиглэлээр АМГТГ болон холбогдох яаманд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон гэсэн юм. 

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дээрх шийдвэрт иргэд “сонгуульд санал татах гэсэн шийдвэр гаргалаа”, “Сонгууль биш гэж хэлсэн хэлсэн мөртөө сонгуулиа авч үлдэх санаагаа л хэллээ”, “Баярлалаа Ерөнхий сайдаа” зэргээр  сэтгэгдлээ илэрхийлжээ.

ИРГЭДИЙН ХӨГЖИЛТЭЙ ПОСТУУД: