Япон тэнгист БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ

Япон тэнгист БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ

БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харважээ. БНАСАУ-ын Вонсан хот орчмоос орон нутгийн цагаар 06:10 цагт харвасан баллистик пуужингууд 30 километрийн өндөрт хүрч, 230 км зайд ниссэн байна гэж “Yonhap” агентлагийн мэдээлжээ. 

БНСУ-ын тал, “коронавирусний тархалтын улмаас дэлхий дахин хүнд үеийг туулж буй энэ үед БНАСАУ зохисгүй үйлдэл гаргаж байна” гэж буруутгажээ.

Харин пуужин харвасан тухай мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийж байгааг Японы Батлан хамгаалахын сайд мэдээлсэн байна.