Хубэй хотын муж хоорондын зорчих хөдөлгөөнийг эсэргүүцсэн иргэд багагүй үймээн дэгдээжээ

Хубэй хотын муж хоорондын зорчих хөдөлгөөнийг эсэргүүцсэн иргэд багагүй үймээн дэгдээжээ

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-д халдварт өвчний тархалт намжиж өдөрт 40-50 шинэ тохиолдол /өнөөдөр 30 тохиолдол/ бүртгэгдэж байна. Улс даяар хатуу хөл хориог тогтоон, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан ч халдвар намжиж эхэлсэн тул Хятад улсын Засгийн газар, мужийн захиргаадын зүгээс үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээх зорилгоор муж, хот хоорондын иргэдийн зорчих хөдөлгөөнийг аажмаар нээх арга хэмжээ авч эхэлсэн байна. 

Тухайлбал халдварын голомт байсан Хубэй мужийн “Jiujiang”, “Huangmei” гэсэн хоёр дүүргийн хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээхээр болсон байна. Энэхүү дүүргүүд нь Шар мөрний хоёр талд оршдог бөгөөд “Huangmei” дүүргийн иргэд галт тэргээр зорчихын тулд мөрний нөгөө талд гарч “Jiujiang” дүүргийн нутагт байрлах  буудлаар үйлчлүүлэх шаардлагатай болдог.

Гэтэл иргэдийг чөлөөтэй нэвтрүүлэх нь халдварт өвчнийг дахин дэгдээж болзошгүй хэмээн тус дүүргүүдийн иргэдийн хооронд багагүй зөрчил үүсэж үймээн гарсан талаар Хятадын зарим хэвлэл бичжээ.

Улмаар дүүргүүдийн захиргааны байгууллага энэ асуудлыг дахин хэлэлцэж, иргэдийн эрүүл мэндийн байдлыг шалган нэвтрүүлнэ гэсэн шаардлага тавихаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: SCMP